Шугам, дэд станц
- Агаарын болон кабель шугамын угсралт
- КТП, КТПН дэд өртөө суурилуулах
- Шугам, дэд станцын засвар
- Туршилт тохируулга, хүчдэлд залгах
Нийслэл Хөшиг ХХК нь цахилгаан дамжуулах шугам, дэд станц, эрчим хүчний эх үүсвэрийг барих, угсрах, засварлах, туршилт тохируулга хийх, холбоо дохиолол, BMS-ийн угсралтын чиглэлээр мэргэшсэн инженерийн компани юм.
Нийслэл Хөшиг ХХК нь эрчим хүчний салбарт зураг төслөөс эхлээд угсралт, туршилт тохируулга, хүчдэлд залгах хүртэлх бүх шатны ажлыг иж бүрэн гүйцэтгэдэг.
Бид 0.4–15 кВ-ын агаарын болон кабель шугам, КТП, КТПН дэд өртөө, 0.1–5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийг хангагч байгууллагын техникийн нөхцөл, Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрмийн дагуу угсарч хүлээлгэн өгдөг.
Барилга, үйлдвэр, орон сууц, хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд цахилгааны найдвартай, аюулгүй, хэмнэлттэй шийдлийг хүргэх нь бидний зорилго.
Техникийн нөхцөл, зураг төслийн зөвшилцлөөс эхлээд холболтын акт хүртэл нэг дороос.
Ажлыг АА-ны дүрэм, ТАД-ын дагуу, хангагч байгууллагын хяналтан дор гүйцэтгэнэ.
Реле хамгаалалт, тоолуур, трансформаторын туршилт, тохируулгыг баталгаажсан багажаар хийнэ.
Угсралт, засвар, туршилт тохируулга болон дагалдах бүх ажил, үйлчилгээ.
Захиалгаас хүлээлгэн өгөх хүртэл ил тод, тодорхой шатаар.
Объектыг үзэж, техникийн нөхцөлтэй танилцан үнийн санал гаргана.
Зураг төслийг хангагч байгууллагаар хянуулж зөвшилцөнө.
Батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн багаар угсарна.
Туршилт тохируулга хийж, холболтын акт баримтыг бүрдүүлнэ.
Манай баг угсарч, хүлээлгэн өгсөн объектуудаас.
Төслийнхөө талаар бидэнтэй холбогдоорой. Үнийн саналыг шуурхай гаргаж өгнө.